Ховд аймгийн бүс нутагт их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрчээ
Үүнтэй холбогдуулан орон нутагт дэмжлэг үзүүлэх үүднээс Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан сумдын малчдад өвс тэжээл хүргэх, тээвэрчдэд зам гаргах ажлыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 10 гаруй алба хаагчид гүйцэтгэж байна.
Тус ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, дэд хурандаа Т.Тайванбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн цасанд дарагдсан айл өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх болон малчин тээвэрчдийн хөдөлгөөн үйлдэх замыг засаж байгаа юм.
Ховдын Дуутад 35.0 см, Говь-Алтайн Бугатад 17.0 см, Ховдын Ховдод 11.0 см, Говь-Алтайн Эрдэнэ, Баян-Өлгийн Алтайд 10.0 см, бусад хэсгээр 0.0-6.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин штаб